Хайлин арлын аялал
Чиглэл
Хятад, Хөх хот-Гуанжоу-Жухай-Макао- Хайлин
Үргэлжлэх хугацаа
10 өдөр, 9 шөнө
Ангилал
Амралтын аялал
Аяллын товчлол
Хүүхдийн амралтанд зориулсан гэр бүл, хайртай дотны хүмүүс болон найз нөхдөөрөө хамгийн тухтай, "күүл" аялах боломжийг танд санал болгож байна. Хятад улсын хамгийн цэнгэг устай Хайлин арал дээр амарч, Лас Вегасын өнгө төрхийг агуулсан Макао болон орчин үеийн хөгжилтэй Гуанжоу, Жухай хотуудаар аялаарай.
Аяллын өдөр тутмын хөтөлбөр
Аяллын туршид таны өнгөрүүлэх өдрүүдийн товч танилцуулга.
Аяллын эхний өдөр аялагчид 16:00 цагт УБТЗ-ын Авто вокзалд цугларна. Аяллын менежертэй уулзаж, аяллын хөтөлбөр, замын зөвлөмж болон шаардлагатай мэдээллээ авсны дараа Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн купе галт тэргэнд суудлаа эзэлнэ. Галт тэрэг 16:40 цагт Улаанбаатар хотоос хөдөлж, аяллын замаа эхлүүлнэ. Энэ шөнө аялагчид галт тэргэндээ хонож, аяллын эхний өдрөө замд өнгөрүүлнэ.
Багтсан болон багтаагүй үйлчилгээ
Аяллын үнэд юу багтсан, юу багтаагүйг тодорхой мэдээрэй.
Багтсан үйлчилгээ
- УБ – Замын – Үүд – УБ 2 талын галт тэрэгний билет (купе)
- Хөх хот – Гуанжоу – Хөх хот 2 талын нислэгийн тийз
- Аяллын турш байрлах зочид буудал
- Аяллын үзвэр үйлчилгээ
- Аяллын тээврийн зардал
- Хөтөлбөрт заагдсан өглөөний цай
- Мэргэжлийн туршлагатай аяллын хөтөч
Багтаагүй үйлчилгээ
- Хувийн хэрэгцээний зардал
- Аяллын хөтөлбөрт дурьдагдаагүй нэмэлт үйлчилгээ
- Өдөр болон оройн хоол
Аяллын зураг
Аяллын үеийн дурсамжийг зургаар үзээрэй. Томруулж харах бол зурган дээр дарна уу.
Ижил ангиллын аяллууд
Таны сонирхсон аялалтай адил ангиллын өөр аяллуудыг танилцуулж байна.
Бээжин газрын аялал
Дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн парк болох Юниверсал студиогоор зочлон өдрийн турш гэр бүлээрээ цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхээс гадна, амьтны хүрээлэн далайн аквариум, дэлхийн 7гайхамшгийн нэг болох Цагаан хэрэм зэрэг үзвэрүүдийг үзнэ.
Газрын диваажин Хайнан арлын аялал
Хайнань арлын дулаан уур амьсгал, цэнхэр далай, тансаг амралтын уур амьсгалыг мэдрэх энэ аялалд шууд нислэг, 5 одтой зочид буудлын 2 сонголт, Монгол хэлтэй хөтөч, хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ болон аяллын иж бүрэн даатгал багтсан. 5 одтой зочид буудал, хөтөлбөртэй аялал /SHENGYI HOLIDAY / Том хүн: 3,290,000 ₮ Хүүхэд 6-11 нас: 2,990,000 ₮ Хүүхэд 2-5 нас: 2,790,000 ₮ Нярай: 590,000 ₮ ――――――――――――――✈︎ 5 одтой зочид буудал, чөлөөт аялал /SHENGYI HOLIDAY / Том хүн: 2,790,000 ₮ Хүүхэд 6-11 нас: 2,590,000 ₮ Хүүхэд 2-5 нас: 2,390,000 ₮ Нярай: 590,000 ₮ ――――――――――――――✈︎ 4 одтой зочид буудал, хөтөлбөртэй аялал /PAXTON VACANCES/ Том хүн: 2,790,000 ₮ Хүүхэд 6-11 нас: 2,590,000 ₮ Хүүхэд 2-5 нас: 2,390,000 ₮ Нярай: 590,000 ₮ ――――――――――――――✈︎ 4 одтой зочид буудал, чөлөөт аялал /PAXTON VACANCES/ Том хүн: 2,490,000 ₮ Хүүхэд 6-11 нас: 2,290,000 ₮ Хүүхэд 2-5 нас: 2,090,000 ₮ Нярай: 590,000 ₮
Круйз аяллын хөтөлбөр
🇨🇳Хятад, 🇯🇵Япон, 🇰🇷Солонгос 3 улсын “Тианжин~Бусан~Чэжү” арлаар дамжин, номхон далай дээгүүр 14 давхар 🛳хөлөг онгоцоор тойрон аялж, амьдралдаа мартагдашгүй #ДУРСАМЖ-г бүтээгээрэй.